Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын урлаг, соёлыг сурталчлав

Дэлхийн хүмүүнлэгийн дээд түвшний уулзалт болж буй Истанбулын их хурлуудын ордонд тус уулзалтын төлөөлөгчдөд зориулан энэ сарын 24-нд Монголын урлагийн тоглолт үзүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын урлаг, соёлыг сурталчлав
Монголын урлаг, соёлыг сурталчлав. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хүмүүнлэгийн дээд түвшний уулзалт болж буй Истанбулын их хурлуудын ордонд тус уулзалтын төлөөлөгчдөд зориулан энэ сарын 24-нд Монголын урлагийн тоглолт үзүүлсэн байна.

Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын жүжигчид, уран сайханчдын хотон болон цаатан ардын дуу, хөгжим, бий биелгээ төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татав.

Уулзалтад оролцож буй Элчин сайд Б.Батхишиг Монголын үндэсний урлаг, соёлоо сурталчилсан жүжигчид, уран сайханчдад баяр хүргэж, тоглолтыг зохион байгуулах нөхцөл бололцоогоор хангасан Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ТИКА) ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Хуваалцах