Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын өсвөрийн сэлэмчид 21 орноос 9 дүгээр байрт орлоо

Туялзуур сэлэмний ААШТ-ий Залуучуудын ангиллын тэмцээн эхэлсэн бөгөөд Монгол Улсаас эрэгтэй хүнд сэлэмний төрөлд Г.Тодсэцэн, Б.Гандөл, Э.Тэмүүлэн, Г.Тэмүүлэн тулалдана

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын өсвөрийн сэлэмчид 21 орноос 9 дүгээр байрт орлоо
Монголын өсвөрийн сэлэмчид 21 орноос 9 дүгээр байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдаж байна. ААШТ-ий өсвөрийн тэмцээн өндөрлөж дүнгээ гаргасан бөгөөд Монголын сэлэмчид 1 хүрэл медаль (Дуэль клубийн сэлэмчин Батбямбын Гандөл) хүртэж, ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 96 оноо авч тус тэмцээнд оролцсон 21 улсаас 9 дүгээр байрт эрэмбэлэгджээ.

Туялзуур сэлэмний ААШТ-ий Залуучуудын ангиллын тэмцээн эхэлсэн бөгөөд Монгол Улсаас эрэгтэй хүнд сэлэмний төрөлд Г.Тодсэцэн, Б.Гандөл, Э.Тэмүүлэн, Г.Тэмүүлэн тулалдана.

Хуваалцах