Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын өсвөрийн шатарчид 9, 10 дугаар байрт орлоо

"Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад" энэ жил анх удаа манай улсад зохион байгуулагдлаа. "Өсвөрийн шатарчдын олимпиад" наймдугаар сарын 19-29-ний хооронд болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын өсвөрийн шатарчид 9, 10 дугаар байрт орлоо
Монголын өсвөрийн шатарчид 9, 10 дугаар байрт орлоо. Зураг: МҮОНРТ

"Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад" энэ жил анх удаа манай улсад зохион байгуулагдлаа. "Өсвөрийн шатарчдын олимпиад" наймдугаар сарын 19-29-ний хооронд болсон. U-16 буюу 16-аас доош насны шатарчдын багийн дэлхийн аварга шалгаруулдаг энэ тэмцээнд Иран улсын баг тэргүүлж, Энэтхэг, ОХУ, Унгар, Хятадын баг удааллаа.



Харин манай өсвөрийн шатарчдын хоёр баг 9, 10-аар байрт орлоо. Манай шатарчдын хувьд энэхүү амжилт урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт юм. Тэмцээнд түрүүлсэн Ираны шатарчдын хувьд өнгөрсөн жилийн "Өсвөрийн дэлхийн олимпиад"-аас хүрэл медаль хүртсэн хүчтэй баг аж.



Монгол улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдэлж тэмцээнд 11 баг оролцуулсан. Энэ үеэр зохион байгуулагчид "Манай өсвөрийн шатарчид дэлхийн тэмцээнд эх орондоо оролцох том боломж тохиож буйг хэлээд Монгол улс цаашид тив дэлхийн зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулах итгэлцэл энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулагдсанаар нээгдэж байна." гэсэн юм.

Түүнчлэн манайд анх удаа зохион байгуулж буй тэмцээнд Дэлхийн шатрын холбоо, Азийн шатрын холбооноос анхаарал хандуулж, холбоодын ерөнхийлөгч нар тэмцээний үеэр айлчилсан. Мөн Семинарыг ФИДЕ-гийн Ахлах дасгалжуулагч, ОУ-ын мастер Украйны Владимир Грабинский, ФИДЕ Дасгалжуулагч, Дэлхийн аварга Болгарын Их мастер Антаонита Стефанова нар хичээл заалаа. Шатрын олон улсын шүүгч, дасгалжуулагчийн семнарыг амжилттай зохион байгуулснаар манай шүүгч, дасгалжуулагчид олон улсын үнэмлэхээ гардан авсан юм.

Хуваалцах