Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын визийг цахимаар авна

БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг 30 гаруй хилийн боомтын үйл ажиллагааг цахимжуулахаар төлөвлөжээ. Гадаадын иргэд манай улсад зорчихын тулд ГИХАЭГ-т онлайнаар мэдээлэл өгч, дагалдах бичиг баримтаа хуулбарлан илгээснээр виз авах боломжтой болох юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын визийг цахимаар авна
Монголын визийг цахимаар авна. Зураг: МҮОНРТ

БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг 30 гаруй хилийн боомтын үйл ажиллагааг цахимжуулахаар төлөвлөжээ.
Гадаадын иргэд манай улсад зорчихын тулд ГИХАЭГ-т онлайнаар мэдээлэл өгч, дагалдах бичиг баримтаа хуулбарлан илгээснээр виз авах боломжтой болох юм.

Энэхүү төсөл ирэх зургадугаар cap гэхэд бүрэн хэрэгжиж дуусах юм байна.

ГИХАЭГ-аас БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Коика” байгууллагатай хамтран “Цахим шалган нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.

Уг төслийн хүрээнд ГИХАЭГ -ын дэд дарга М.Мөнхбат тэргүүтэй ажлын хэсэг Солонгост айлчилж, Инчеоны цагаачлалын албаны бүртгэлд ашиглаж буй дэвшилтэт тоног төхөөрөмжтэй танилцаж, туршлага нэвтрүүлэхээр болжээ.

Хуваалцах