Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын Волейболын холбоо шилдэг менежменттэй холбоогоор шалгарлаа

Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ-ийг амжилттай зохион байгуулсан Монголын Волейболын холбоог шилдэг менежменттэй холбоогоор шалгаруулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Волейболын холбоо шилдэг менежменттэй холбоогоор шалгарлаа
Монголын Волейболын холбоо шилдэг менежменттэй холбоогоор шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ-ийг амжилттай зохион байгуулсан Монголын Волейболын холбоог шилдэг менежменттэй холбоогоор шалгаруулжээ. Монгол Улсын Засгийн газрын ивээл дор 2015 онд олон улсын чанартай спортын 15 тэмцээн зохион байгуулагдсаны нэг нь дээрх юм.

Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сард зүүн бүсийн АШТ-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоо харьяалагддагаас анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь тэр юм. Тэрхүү тэмцээнд Японы баг түрүүлж, Тайвань, БНСУ-ынх мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Харин манай улсын баг зургаадугаар байрт орж, БНАСАУ, Хонгконг, БНХАУ, Макаогийн баг таваас наймдугаар байр эзэлсэн.

Хуваалцах