Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Монголын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг Макаогийн багтай эхний тоглолтоо хийнэ

Монгол Улсын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг "Азийн аварга шалгаруулах тэмцээн"-ий эрхийн төлөөх Зүүн бүсийн сонгон шалгаруулах тэмцээний тоглолтуудаа хийхэд бэлэн боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг Макаогийн багтай эхний тоглолтоо хийнэ
Монголын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг Макаогийн багтай эхний тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Волейболын U18 насны хөвгүүдийн шигшээ баг "Азийн аварга шалгаруулах тэмцээн"-ий эрхийн төлөөх Зүүн бүсийн сонгон шалгаруулах тэмцээний тоглолтуудаа хийхэд бэлэн боллоо.

Манай залуус өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр 17:00 цагаас Макаогийн шигшээ багтай эхний тоглолтоо хийнэ.

Харин тавдугаар сарын 31-ний өдөр 17:00 цагаас зохион байгуулагч Хонгконгийн шигшээ багтай өрсөлдөнө гэж Монголын Волейболын Холбооноос мэдээллээ.

Хуваалцах