Монголын Залуучуудын Холбоо дүүргүүдийн салбар холбоодоо сэргээж байна
Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн онд 21 аймгаар тойрч салбар холбоодоо сэргээж, залуучуудын чуулганаа хийж эхлээд байна. Харин энэ онд дүүргүүдийн Залуучуудын чуулганаа зохион байгуулах ажилдаа оржээ. Уг ажлын эхлэл болж Багахангай дүүргийн Залуучуудын Холбооны чуулган энэ сарын 17-ны өдөр буюу
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн онд 21 аймгаар тойрч салбар холбоодоо сэргээж, залуучуудын чуулганаа хийж эхлээд байна. Харин энэ онд дүүргүүдийн Залуучуудын чуулганаа зохион байгуулах ажилдаа оржээ. Уг ажлын эхлэл болж Багахангай дүүргийн Залуучуудын Холбооны чуулган энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулганд тус дүүргийн салбар салбарын залуус цугларч, төлөөлөл болсон 17 тэргүүлэгч гишүүнийг сонгосон байна. Багахангай дүүргийн Залуучуудын Холбооны тэргүүнээр ЗДТГ-ын Нийгмийн Халамжийн Хэлтсийн дарга Ш.Баасансүрэн сонгогдсон юм. Мөн хяналтын зөвлөлийн таван гишүүн сонгогдож хяналтын зөвлөлийн тэргүүнээр тус дүүргийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн ахлах мэргэжилтэн А.Алтантуяа томилогджээ.
Ийнхүү Нийслэлийн дүүргүүдээр зохион байгуулагдах Залуучуудын чуулган Багахангай дүүргээс амжилттай эхэллээ. Энэ оны эхний улиралд багтаан бүх дүүргийн Залуучуудын холбооны чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.


















