Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголын Залуучуудын Холбоо хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа

Монголын Залуучуудын Холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Залуучуудын Холбоо хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа
Монголын Залуучуудын Холбоо хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан өдөрлөгийг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа. Хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт 500 гаруй хүмүүжигч хамрагдсан юм. Өдөрлөгөөр Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Амьдрал бол бэлэг” сэдвээрсургалт, лекц зохион байгуулж, халуун дулаан яриа өрнүүллээ. Мөн “Номын сар”-ынхаа хүрээнд 100 гаруй номыг 415 дугаар ангийн номын санд хандивлалаа.

Тус хорих ангид 500 гаруй хүмүүжигч хоригдож байгаа бөгөөд тэдний олонх нь 20-35 насны залуус байдаг байна. Эдгээр хүмүүжигчийг нас, насаар нь ангилан сургалт зохион байгуулдаг бөгөөд одоогоор мэргэжил эзэмшүүлэх гурван төрлийн сургалт болж байгаа аж. Эдгээр хүмүүжигчийн 30 орчим хувь нь өөрийн гэсэн мэргэжилтэй болсон бол 40-50 хувь нь ангийн аж ахуйн үйлчилгээ, гэрээт байгууллагуудад тогтмол ажил хийдэг аж.

Хуваалцах