Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын залуучуудын холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ

Монголын залуучуудын холбоо нь 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг 100 жилийн түүхтэй байгууллага юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын залуучуудын холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ
Монголын залуучуудын холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбоо “Залуучуудаа сонсъё” аян зарлажээ. Уг аянаар залуучуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хийж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.

Монголын залуучуудын холбоо нь 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг 100 жилийн түүхтэй байгууллага юм.

Залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь хүргэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулдаг Монголын хамгийн том байгууллагын хувьд аянаас гарсан санал, санаачлагуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, холбогдох байгууллагуудад нь холбон зуучилж эерэг үр дүн авчрах зорилготой аж.

Иймд залуучууд өөрт тулгамдаж буй асуудлууд болон Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ МЗХ-ны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од пэйж хаяг руу илгээх буюу тус холбооны төв байранд ирж, санал бодлоо хуваалцахыг уриалж байгаа юм байна.

Хуваалцах