Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын залуучуудын шигшээ баг Малайзыг зорив

Япон, Вьетнам, Гуамын багуудтай Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J хэсэг"-т багтсан манай шигшээ эхний тоглолтоо ирэх сарын 6-нд Вьетнам, 8-нд Япон, 10-нд Гуамтай тоглоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын залуучуудын шигшээ баг Малайзыг зорив
Монголын залуучуудын шигшээ баг Малайзыг зорив. Зураг: МҮОНРТ

Растислав Бозик дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг ирэх арваннэгдүгээр сарын 06-10-ны хооронд Вьетнамд болох 19 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт өрсөлдөнө.

Эх орондоо бэлтгэлээ базааж, дээд лигийн "Хангарьд", "Хаан Хүнс Титэм" зэрэг клубүүдтэй нөхөрсөг тоглолт хийгээд байсан тэд өчигдөр Малайзыг зорив.

Эрт очиж байгаагийн учир нь тус улсын цаг агаар хийгээд амьд зүлэгт дасах бэлтгэлээ базаахад ориж байна.

Япон, Вьетнам, Гуамын багуудтай Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J хэсэг"-т багтсан манай шигшээ эхний тоглолтоо ирэх сарын 6-нд Вьетнам, 8-нд Япон, 10-нд Гуамтай тоглоно.

19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгачид:

Х.Цэнгүүн /Хараацай/

С.Ананд /Дэрэн/

А.Мэндбаяр /Дэрэн/

Тоглогчид:

Т.Хаш-Эрдэнэ /Дэрэн/

Э.Эрхэмбаяр /Дэрэн/

М.Мөнххүслэн /Дэрэн/

М.Нямдаваа /Дэрэн/

Г.Бат-Оргил /Дэрэн/

Б.Бат-Эрдэнэ /СП Фалконс/

Н.Билэгсайхан /СП Фалконс/

О.Оюунболд /СП Фалконс/

Б.Батбаяр /Хөх Чоно/

П.Ууганбаяр /Улаанбаатар/

Э.Мижиддорж /Ховд Вестерн/

Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/

Э.Алтангэрэл /ДМЮ/

Н.Ананд /ДМЮ/

М.Тэмүүжин /ДМЮ/

М.Буянт /Атлетик 220/

Б.Лхагвасүрэн /Би Си Эйч Лионс/

Б.Ганбат /Эрчим/

Б.Ган-Эрдэнэ /Эрчим/

Ч.Нямбаяр /Төв Буганууд/

Ахлах дасгалжуулагч: Растислав Бозик

Туслах дасгалжуулагч: Э.Ганзориг

Хаалгачийн дасгалжуулагч: Б.Нармандах

Багийн эмч: Б.Баттөмөр

Хуваалцах