Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын зарим баяр амралтын өдрөөр Монгол, Хятадын Хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар тохиролцлоо

хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын зарим баяр амралтын өдрөөр Монгол, Хятадын Хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар тохиролцлоо
Монголын зарим баяр амралтын өдрөөр Монгол, Хятадын Хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021 оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар дипломат шугамаар харилцан тохиролцлоо.

Тус харилцан тохиролцоонд Монголын талын баяр амралтын өдөр /Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр - 11 дүгээр сарын 26, Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр - 12 дугаар сарын 29/ -үүдэд хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо.

Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба

Хуваалцах