“Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин ном орчуулжээ
Том мөрөөдөл” номыг “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал, залуу бизнесмэн Ц.Пүрэвтүвшин монгол хэлээр орчуулсан байна
Мэдээллийн алба

Бизнес эрхлэгч, манлайлагч, бүтээлч эрхмүүдийн ширээний ном гэгддэг “Том мөрөөдөл” хэвлэмэл бүтээл монгол хэлээр орчуулагджээ. Уг номонд Бразилын их гурвал хэрхэн үндэстэн дамнасан корпорацийг энгийн мерит зарчмаар бий болгосон талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тодруулбал, “3ЖИ Капитал” нь Бразилаас үүсэлтэй атлаа өдгөө АНУ-ын хамгийн том компаниудын дийлэнх хувьцааг эзэмшиж чадсан гэдгээрээ алдартай. Түүнчлэн ажлын байр хайж явсан, сэтгэл зүтгэлтэй, энгийн нэгэн залуу ирээдүйд улс үндэстэн дамнасан том компанийг удирдагч болсон талаар “Том мөрөөдөл” номонд өгүүлдэг.
Тэгвэл “Том мөрөөдөл” номыг “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал, залуу бизнесмэн Ц.Пүрэвтүвшин монгол хэлээр орчуулсан байна.


















