Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын “Zeus” баг 47 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд уригдлаа

47 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Өмнөд Ази болон Далайн бүсээс хоёрхон баг уригдсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын “Zeus” баг 47 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд уригдлаа
Монголын “Zeus” баг 47 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд уригдлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг энэ сарын 22-25-нд болсон дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational - 2021) тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байр эзэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Ийн “Zeus” баг тус тэмцээний дөрөвдүгээр байрын шагналын мөнгө болох 155 мянган ам.доллар (434 сая төгрөг)-ыг UNICEF-д хандивлах эрхтэй болсон юм.

Түүнчлэн “Zeus” баг “PUBG mobile” тоглоомын энэ зуны дараагийн том тэмцээн болох ирэх сарын 2-15-ны хооронд зохион байгуулагдах БНХАУ-ын “Huya cup: Mighty men all star - 2021" тэмцээнд уригджээ. 47 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Өмнөд Ази болон Далайн бүсээс хоёрхон баг уригдсан бөгөөд Монголын “Zeus” баг Өмнөд Ази бүсийг төлөөлөн оролцоно.

Хуваалцах