Монголын “Zeus” баг дэд байрт оржээ
уг тэмцээний аварга болон дэд аварга “DRS Gaming”, “Zeus” багт “PEI 2021” болон Азийн аварга шалгаруулах финалын тэмцээнд оролцох эрхийг олгосон
Мэдээллийн алба

Өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байрт орсон Монголын “Zeus” баг “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээнд хоёрдугаар байрт оржээ. Энэ сарын эхнээс өчигдрийг дуустал хоёр үе шаттай зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголоос “Zeus” болон “Seal Esports”, Seal Nine баг оролцсон.
Ийн эхний шатанд 20 баг өрсөлдөж, “Zeus” түрүүлж 7500 ам.долларын эзэн болсон юм. Харин финалын шатанд 16 баг өрсөлдөж, “DRS Gaming” баг 273 оноогоор түрүүлж, “Zeus” баг 271 оноогоор дэд байрт орлоо. Түүнчлэн уг тэмцээний MVP тоглогчоор “Zeus” багийн Б.Билгүүн тодорч 1000 ам.долларын эзэн болов.
Ташрамд дуулгахад, уг тэмцээний аварга болон дэд аварга “DRS Gaming”, “Zeus” багт “PEI 2021” болон Азийн аварга шалгаруулах финалын тэмцээнд оролцох эрхийг олгосон.


















