Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын “Zeus” баг UNICEF-д 434 сая төгрөг хандивлана

“Zeus” баг тус тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж шагналын мөнгө болох 155 мянган ам.доллар (434 сая төгрөг)-ыг UNICEF-д хандивлах эрхтэй болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын “Zeus” баг UNICEF-д 434 сая төгрөг хандивлана
Монголын “Zeus” баг UNICEF-д 434 сая төгрөг хандивлана. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational - 2021) тэмцээнд оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн

Улс бүрээс нэг л баг орох тус тэмцээн энэ сарын 22-нд эхэлж 25-нд өндөрлөсөн бөгөөд нийт шагналын сан нь гурван сая ам.доллар (сайн үйлсэд хандивлах эрх) байсан юм. Тэгвэл “Zeus” баг тус тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж шагналын мөнгө болох 155 мянган ам.доллар (434 сая төгрөг)-ыг UNICEF-д хандивлах эрхтэй болжээ.

Хуваалцах