Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“МОНОС ФАРМ” компани шилдэг харилцагчдаа тодрууллаа

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Фарм компани “ОНЫ ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТОДРУУЛАХ” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“МОНОС ФАРМ” компани шилдэг харилцагчдаа тодрууллаа
“МОНОС ФАРМ” компани шилдэг харилцагчдаа тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Фарм компани “ОНЫ ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТОДРУУЛАХ” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Монос Фарм компанийн зүгээс Монголд үйлдвэрлэсэн эм, эрүүл мэндийг бүтээгдэхүүнийг олон нийтэд амжилттай таниулсан, үнэнч тууштай хэрэглэгчидээ шалгаруулахын зэрэгцээ 2014 онд шинэчлэн гаргаж буй гүйлсэн булчирхайн үрэвслийн эсрэг “ТОНЗИЛМОН СПРЭЙ”, орчин үеийн эмчилгээний нийлмэл найрлага бүхий өвчин намдаах “МОНАЛЬГИН” гэсэн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 260 эмийн сангийн төлөөлөгчид оролцжээ.

Монос эмийн үйлдвэрийн шилдгүүдээр Хонхондой, Энхэс тэргүүтэй эмийн сангууд тодорч 12 харилцагч газрын диваажин Хайнаньд аялах, 12 харилцагч үзэсгэлэнт Байгаль нуурт аялах аялалын эрхийн бичгээр, нийтдээ 35 эмийн сан 18 сая төгрөгөнд бараа бүтээгдэхүүн авах эрхээр тус тус шагнагдлаа.

Түүнчлэн оны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагааны бас нэгэн сюрприз бол “NISSAN NOTE” маркийн суудлын автомашины шагналтай азтанг шалгаруулах үйл ажиллагаа байсан бөгөөд энэхүү супер шагналын эзнээр Хангид эмийн сан шалгарсан байна.

Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрхэм үүргээ биелүүлэн, буянт үйлсийг бүтээгч эрүүл мэндийн салбарынхан ийнхүү нэгэн үдшийг халуун дулаан уур амьсгал, дуу хуур баяр хөөртэйгээр өнгөрүүлжээ.

IMG_0191
IMG_0195
IMG_0200
IMG_0209
IMG_0229
IMG_0230
IMG_0252
IMG_0259
IMG_0282
IMG_0289
IMG_0313
IMG_0307
IMG_0336
Хуваалцах