Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монос"-ын салбаруудыг өнөөдрөөс түр хаана

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах "Монос" эмийн сангийн жор баригч "Фенобарбитал" эмийг буруу тунгаар худалдаалснаас болж 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монос"-ын салбаруудыг өнөөдрөөс түр хаана
"Монос"-ын салбаруудыг өнөөдрөөс түр хаана. Зураг: МҮОНРТ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах "Монос" эмийн сангийн жор баригч "Фенобарбитал" эмийг буруу тунгаар худалдаалснаас болж 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.

Тэгвэл энэ эм нь Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Монос"-ын бүх салбар эмийн санг хаахаар болжээ. Тус эмийн сангийн 20 салбарт дээрх газраас дөрвөн ажлын хэсэг томилон өнөөдөр 13:00 цагаас эхлэн үүдийг нь хааж лацдах арга хэмжээ авахаар болсон юм.

Үүний дараа ажлын хэсгүүд хууль бусаар худалдаалж байсан "Фенобарбитал" эмийг хичнээн хүнд худалдсаныг тогтоож, хураан авах гэнэ. "Фенобарбитал" эм нь тархины эмгэгшил, нярайн шарлалтад уудаг бөгөөд тун хэтэрвэл хүүхдэд уушгины үрэвслээр хүндрэх, тархинд цус харвах, бөөрний дутагдалд орох зэрэг аюултай юм байна. Одоогийн байдлаар 16 нярай хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна.

Хуваалцах