Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Moon dance" хамтлаг ДАШТ-д шонхор шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр оролцоно

бүжгийн спортоор дамжуулан олон улсын түвшинд эх орныхоо спорт, урлаг, өв соёл, үндэсний халдашгүй дархан байдлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний бахархал болсон шонхор шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр, оролцохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Moon dance" хамтлаг ДАШТ-д шонхор шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр оролцоно
"Moon dance" хамтлаг ДАШТ-д шонхор шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр оролцоно. Зураг: МҮОНРТ

Ирэх сарын 18-нд ХБНГУ-ын Бремен хотод зохион байгуулагдах Латин Формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын "Moon dance" хамтлаг бүжгийн спортоор дамжуулан олон улсын түвшинд эх орныхоо спорт, урлаг, өв соёл, үндэсний халдашгүй дархан байдлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний бахархал болсон шонхор шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр, оролцохоор болжээ.

Түүнчлэн тус хамтлагийн арын албанд "Moon dance" клубийн үүсгэн байгуулагч О.Саранхүү, гүйцэтгэх захирал Н.Мөнхбаяр, дизайнер О.Гэрэлтуяа, эрүүл мэндийн зөвлөх П.Ганчимэг, зөвлөх А.Ган-Эрдэнэ, "Moon dance" хамтлагийн багш, дасгалжуулагч О.Оюунбат, спортын сэтгэл зүйн зөвлөх, доктор Ш.Долгор, хувцас загварын зөвлөх Michel Choigaalaa, “Шонхор” үзүүлбэрийн хөгжмийн зохиолч Х.Батмягмар, зөвлөх терапист А.Болортуяа, гадаад харилцааны зөвлөх Ч.Энхзаяа, бие бялдрын зөвлөх, докторант Г.Ундрах, эрүүл зөв хооллолтын зөвлөх С.Саранцэцэг, менежер Б.Баатархүү, хуулийн зөвлөх О.Майцэцэг, эмч Ө.Оюунтөгс, фитнесс зөвлөх Б.Болорбат, контент менежер П.Энхтүвшин нарын менежментийн баг, мэргэжлийн зөвлөх ажиллаж байна.

Хуваалцах