Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Moon dance” хамтлаг: Монгол түмнийхээ амны билэгдлээр дэлхий аварга болохыг хичээнэ

WDSF 2019 оны Латин формейшн бүжгийн ДАШТ-ий финал Германд өнгөрсөн амралтын өдөр болсон. Тус тэмцээнд Латин формейшн бүжгийн Монгол Улсын зургаан удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V, VI байрын шагналт “Moon dance” хамтлаг оролцож, “Шонхор” үзүүлбэрээ финалд шалгарч, VI байр цомы

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Moon dance” хамтлаг: Монгол түмнийхээ амны билэгдлээр дэлхий аварга болохыг хичээнэ
“Moon dance” хамтлаг: Монгол түмнийхээ амны билэгдлээр дэлхий аварга болохыг хичээнэ. Зураг: МҮОНРТ

WDSF 2019 оны Латин формейшн бүжгийн ДАШТ-ий финал Германд өнгөрсөн амралтын өдөр болсон. Тус тэмцээнд Латин формейшн бүжгийн Монгол Улсын зургаан удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V, VI байрын шагналт “Moon dance” хамтлаг оролцож, “Шонхор” үзүүлбэрээ финалд шалгарч, VI байр цомын эзэн болсон. Үүнээс гадна Монголын “Star” хамтлагийн үзүүлбэр хагас финалд шалгарч, VII байрын шагнал хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “Moon dance” хамтлаг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, ХБНГУ-д зохион байгуулагдсан ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн “Moon dance”, “Star” хамтлаг оролцсоноос “Moon dance” хамтлаг Шонхор үзүүлбэрээрээ финалын шилдэг зургаад эрэмбэлэгдэн орсон билээ.

Зарим сайтаар “дэлхийн аваргаар тодорлоо” хэмээн бичиж олныг төөрөгдүүлж, эх үүсвэр, мэдээллийн үнэн бодит байдлыг шалгалгүй мэдээ оруулах, эсвэл бүх төрлийн олон нийтийн сүлжээ, платформыг ашиглан хандалт авах зорилгоор тамирчдын нэр алдрыг сэвтээж байгаад харамсалтай байна. Мөн удирдсан багш, дасгалжуулагчдын овог нэрийг буруу бичих төдий сэтгүүл зүй байгаад харамсаж байна. Олон нийтийг төөрөгдүүлж буй мэдээллүүдийн өмнөөс клубын зүгээс та бүхнээсээ хүлцэл эрж байна.

Хэдийгээр билэгдэлтэй сайхан санагдаж байгаа хэдий ч бид аваргаар тодроогүй бөгөөд монгол түмнийхээ амны сайхан билэгдлээр хэзээ нэгэн цагт дэлхий аваргын цомын эзэд болохыг хичээнэ. Өдийг хүртэл бидний амжилтыг дүгнэн сууж, тэсэн хүлээсэн та бүхэндээ баярлалаа. Гэхдээ бид шилдгүүдийн тоонд багтан финалын цомын эзэд болсноороо бахдан баярлан буй” гэжээ.

Хуваалцах