Mорин жилийн хувьсгал
Морин жилд дандаа сайхан зүйл эхлэлээ тавьдаг. Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө аяс нэмэгдлээ. Телевиз, сэтгүүл, сонин гээд хэвлэл мэдээллийн салбар цаг үетэйгээ уялдан байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.
Мэдээллийн алба

Морин жилд дандаа сайхан зүйл эхлэлээ тавьдаг. Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө аяс нэмэгдлээ. Телевиз, сэтгүүл, сонин гээд хэвлэл мэдээллийн салбар цаг үетэйгээ уялдан байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Харин радиогийн салбар сүүлийн хэдэн жилд дуу хөгжим, хөнгөн хэмнэлийг санал болгож, урагшлах алхам төдийлөн хийгээгүй нь энэ салбарыг уналтад орчихлоо гэсэн хандлага бий болгосон.
Тэгвэл өчигдөр Монголын радиогийн салбарт нэгэн шинэ өнгө аяс нэмэгдэж Монголын анхны Бизнес радио 98.9 албан ёсны нээлтээ хийлээ. Бизнес радио 98.9 нь нийгмийн гол хөдөлгөгч хүч болох бизнес эрхлэгч хэн бүхний ажил амьдралд хэрэгцээтэй үнэн бодит мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг тайлбар дүгнэлттэйгээр бэлтгэн хүргэх юм. Бас нэгэн сонирхолтой мэдээлэл бол нээлтийн ажиллагаан дээр Бизнес радио 98.9 -ийг дэмжиж хамтран ажиллахаар олны танил, нэр хүндтэй эрхмүүд болон салбар бүрийн томоохон мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Хүндэт зочидын хэлж байгаагаар Бизнес радио 98.9 нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, радиогийн стандарт хангасан, чадварлаг ажилтнуудтай, үйл ажиллагааны чиглэл болон материаллаг бааз гээд маш олон зүйлээр Монголдоо цор ганц гэж хэлж болохуйц радио болжээ. Ингээд хэвлэл мэдээллийн салбарт бүл нэмэн орж ирж буй үзэг нэгт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.


















