“Морин хуур” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт улсын филармонид болно
Уг арга хэмжээний хүрээнд “Морин хуур” оны шилдэг дуу шалгаруулах 33 дахь удаагийн наадам болж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” арга хэмжээг энэ сарын 5-наас ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд “Морин хуур” оны шилдэг дуу шалгаруулах 33 дахь удаагийн наадам болж байна.
Тус наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн бямба гарагт Монголын хүүхдийн ордонд болсон бол энэ сарын 16, 17-нд Улсын Филармонийн концертын танхимд хоёрдугаар шатны шалгаруулалт болно.
Үүнд дараах уран бүтээл шалгарч үлдээд байна.


















