Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Морин хуур" наадмын шилдэг дууны концерт өнөөдөр, маргааш болно

Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу шилдэг уран бүтээлийн концертод дуулагдах нийт 40 дуунаас дараагийн шатанд 10 дуу шалгарч ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах "Хөгжмийн баярын нэгдсэн гала" тоглолтонд дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр бо

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Морин хуур" наадмын шилдэг дууны концерт өнөөдөр, маргааш болно
"Морин хуур" наадмын шилдэг дууны концерт өнөөдөр, маргааш болно. Зураг: МҮОНРТ

"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан дууны уран бүтээлийн концерт өнөөдөр, маргааш Улсын филармонийн концертийн их танхимд үзэгчидтэйгээр зохион явагдах гэж байна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу шилдэг уран бүтээлийн концертод дуулагдах нийт 40 дуунаас дараагийн шатанд 10 дуу шалгарч ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах "Хөгжмийн баярын нэгдсэн гала" тоглолтонд дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр болон гранпри шагналтан тодрох юм.

Мэргэжлийн дууны төрөлд1. “Ганга нуурын гангар хун”2. “Зүрхний сондор нутаг”3. “Эр хүн танаа”4. “Тайтгарч өнжмөөр нутаг”5. “Ижий бидэн хоёр”6. “Зуурд л үгүй жаргая”7. “Санахын цаадах нутаг”8. “Мөндөр зээрд”9. “Ашид мөнхийн эх орон”10. “Бүүвэй дэлхийдэй”

Нийтийн дууны төрөлд1. “Хань”2. “Сайхан намар”3. “Гайхуулж л явна би”4. “Миний Монголын ээжүүд”5. “Айргийн дугараа”6. “Ээждээ захидал бичээрэй”7. “Энх нанай”

Эстрад дууны төрөлд1. “Гэсэн юм аа”2. “Үүдэнд чинь ирээд буцлаа”3. “Санаа заяатай Монгол”

Энэ удаагийн шалгаруулалтад дууны бүтээл, дуучдын бэлтгэл, сургуулилт хангагдсан байдал, дуулаачийн гүйцэтгэл, үзэгчдийн дэмжлэг зэргийг дүгнэлтэд харгалзахаас гадна шүүгчээр хэн ажиллаж байгаа нь тодорхой бус байхаараа онцлогтой аж.

Хуваалцах