Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Морин хуур өргөө” үзэсгэлэн олны хүртээл болж байна

Үзэсгэлэнгээс эртний хийцлэлийн 20 төрлийн морин хуур, орчин цагийн хийцлэлтэй 10 төрлийн морин хуурыг үзэх боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Морин хуур өргөө” үзэсгэлэн олны хүртээл болж байна
“Морин хуур өргөө” үзэсгэлэн олны хүртээл болж байна. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуур хөгжмийг сурталчлан таниулах зорилгоор “Морин хуур өргөө” үзэсгэлэнг дэлгээд байна.

Наадамчин олон та бүхэн тус үзэсгэлэнгээс эртний хийцлэлийн 20 төрлийн морин хуур, орчин цагийн хийцлэлтэй 10 төрлийн морин хуурыг харах боломжтой.

Морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдлэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан “Морин хуур өргөө” үзэсгэлэн 2024 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах