Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Морин хуурыг Японд сурталчилна

Япон Улсын Токио хотын Оота дүүргийн соёл, олон нийтийн зүтгэлтнүүд 2013 оны 11 дүгээр сарын 11-нд “Япон, Монголын Олон улсын найрамдлын нийгэмлэг” байгуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурыг Японд сурталчилна
Морин хуурыг Японд сурталчилна. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Токио хотын Оота дүүргийн соёл, олон нийтийн зүтгэлтнүүд 2013 оны 11 дүгээр сарын 11-нд “Япон, Монголын Олон улсын найрамдлын нийгэмлэг” байгуулжээ.

Нийгэмлэг нь Японы морин хуурч Нагиса /Нагиса Абэ/-гийн уран бүтээлийг дэмжих, морин хуурыг Японы олон нийтэд сурталчлан таниулах, Япон, Монголын боловсрол, соёл урлаг, олон нийтийн харилцааг хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Хуваалцах