Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин хуурын чуулгын уран бүтээлчид алдарт "Мариинский" театрт тоглоно

Мөн Үндэсний их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, уран бүтээлээ хүргэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурын чуулгын уран бүтээлчид алдарт "Мариинский" театрт тоглоно
Морин хуурын чуулгын уран бүтээлчид алдарт "Мариинский" театрт тоглоно. Зураг: МҮОНРТ

Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын алдарт "Мариинский" театрын тайзнаа тоглолтоо хийх гэж байгаа сайхан мэдээ ирлээ.

Тодруулбал, тус чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 11-нд "Эрмитаж"-ийн концертын танхимд, 13-нд "Мариинский" театрт урилгаар тоглох юм байна.

Мөн Үндэсний их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, уран бүтээлээ хүргэх аж.

ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан "Рерихийн" музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгын хамт олонд тавьжээ.

Хуваалцах