Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Морин пологийн тоноглол гардууллаа

Зэвсэгт хүчинд морин полог хөгжүүлэхээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, өнгөрөгч зун ИБУИНВУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний морин пологийн тамирчид харилцан айлчлал хийж, хамтарсан Пологийн тэмцээн зохион байгуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин пологийн тоноглол гардууллаа
Морин пологийн тоноглол гардууллаа. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчинд морин полог хөгжүүлэхээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, өнгөрөгч зун ИБУИНВУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний морин пологийн тамирчид харилцан айлчлал хийж, хамтарсан Пологийн тэмцээн зохион байгуулсан.

Харин ИБУИНВУ-ын Зэвсэгт хүчний морин пологийн төлөөлөгчид манай улсад ирэх үеэрээ Зэвсэгт хүчний морин полог хөгжүүлэхэд дэмжлэг болгож, мөнгөн тусламж үзүүлжээ. Тус мөнгөөр БНЭУ-д морин пологийн таван ком эмээл захиалгаар хийлгэж ирүүлснийг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх А.Баттөр өнөөдөр Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Ганбаатарт гардуулан өглөө.

Хуваалцах