Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мориндоо явах гэж гараад осгож нас баржээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мориндоо явах гэж гараад осгож нас баржээ
Мориндоо явах гэж гараад осгож нас баржээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас осгож нас барсан байдалтай олсон болохыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар мэдээллээ.

Хуваалцах