Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Морингийн даваа”-ны шинэ сургууль, цэцэрлэг нээлтээ хийлээ

Бага сургуулийн хувьд зургаан бүлэгтэй бөгөөд 115 сурагч, 24 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 219 дүгээр цэцэрлэгт 120 хүүхэд хамрагдаж байгаа ажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Морингийн даваа”-ны шинэ сургууль, цэцэрлэг нээлтээ хийлээ
“Морингийн даваа”-ны шинэ сургууль, цэцэрлэг нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг өнгөрөгч гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлыг нийт 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан байна. Бага сургуулийн хувьд зургаан бүлэгтэй бөгөөд 115 сурагч, 24 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 219 дүгээр цэцэрлэгт 120 хүүхэд хамрагдаж байгаа ажээ.

Өмнө нь Морингийн хэсэгт 30 хүүхдийн гэр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд сургуулийн сурагчид гэрээсээ 3-5 км газар явж “Буянт-Ухаа” цогцолбор сургуульд сурдаг байсан талаар албаныхан ярьж байна.

Хуваалцах