Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мориор 10394 км замыг туулжээ

Эх орноо мориор бүтэн тойрсон "Морьтон Монгол" төслийн залуус 88 морь сэлгэсэн байна. Харин Төв аймгийн Сэргэлэн сумын угшилтай буурал морь ганцаараа 10000 км замыг туулсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мориор 10394 км замыг туулжээ
Мориор 10394 км замыг туулжээ. Зураг: МҮОНРТ

Эх орноо мориор бүтэн тойрсон "Морьтон Монгол" төслийн залуус 88 морь сэлгэсэн байна. Харин Төв аймгийн Сэргэлэн сумын угшилтай буурал морь ганцаараа 10000 км замыг туулсан байна.

Монгол эр хүн, монгол адууны туулах чадварыг сорих, аялал жуулчлалын шинэ маршрут нээх, Морин спортыг сурталчлах зорилготой "Морьтон Монгол" төслийн залуус өнгөрсөн хавар Өмнөговь аймгаас аяллын гараагаа эхлүүлсэн билээ.

Таван залуу Монгол орны хил дагуу 15 аймгийн 89 сумын нутгаар дамжин эх орноо нар зөв тойрон аялаад ирлээ. Тэд 188 хоногийн хугацаанд 10394 км замыг туулсан байна. Монголчуудын уламжлалт зан заншил хөдөө нутагт малчин айлын хотонд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн тэр л хэвээрээ байгааг хэлж байсан юм.

Хуваалцах