Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Морьт эргүүл ажиллаж байна

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хан-Уул дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох "Био"-ийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морьт эргүүл ажиллаж байна
Морьт эргүүл ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хан-Уул дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох "Био"-ийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна. Морьт эргүүл нь энэ сарын 23-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлснээс үүдэн голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтуурах, хэрэг төвөгт өртөх явдал цөөнгүй гардаг. Тэгвэл Морьт эргүүл ажиллаж эхэлснээр эдгээр явдлыг таслан зогсоож иргэдийн амралт зугаалгаа зөв боловсон, амар тайван өнгөрүүлэхэд дөхөм болж байна.

Хуваалцах