Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морьт харвааны УАШТ болно

Уг тэмцээнд харваачид морин дээрээс бай хүртэлх 6-10 метрийн алсаас спорт болон уламжлалт төрлөөр харваж өрсөлдөх бөгөөд эрэгтэй, эмэгтэй харваачид нэг байрын төлөө авхаалж самбаагаа сорих юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морьт харвааны УАШТ болно
Морьт харвааны УАШТ болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний морьт харвааны холбоо нь Засгын газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, Спортын Улсын Хороотой хамтран морьт харвааны УАШТ-ийг энэ сарын 19-нд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нь уламжлалт болон спорт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах аж. Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын үеэр зохиогдох гэж буйгаараа онцлог бөгөөд хаддваржилж ариутгалын арга хэмжээг ч сайн авахаа зохион байгуулагчид мэдэгдсэн юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд оролцох тамирчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа гэнэ.

Хуваалцах