Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мортал комбат” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 22,5 сая ам.доллар олжээ

Тус бүтээл өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн бөгөөд тухайн өдрөө дотоодынхоо зах зээлээс есөн сая ам.доллар олсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мортал комбат” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 22,5 сая ам.доллар олжээ
“Мортал комбат” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 22,5 сая ам.доллар олжээ. Зураг: МҮОНРТ

“Мортал комбат” тоглоомоос сэдэвлэн дахин шинээр хийгдэж буй ижил нэрт киноны R ангиллын трэйлэр анх цацагдахад дөрвөн хоногт 116 сая хүн үзэж, “Дэдпүл”, “Логан” зэрэг киноны рекордыг эвдэж, түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлэр болсон.

Тус бүтээл өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн бөгөөд тухайн өдрөө дотоодынхоо зах зээлээс есөн сая ам.доллар олсон. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр мөн дотоодынхоо зах зээлээс 22,5 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан билээ.

Ташрамд дуулгахад, “Мортал комбат” нь 1990-ээд онд өсвөр насныхан хамгийн ихээр тоглодог байсан, дэлхий даяар 90 гаруй сая хувь борлогдсон, зодоонтой тоглоомуудаас хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Тэгвэл эл тоглоомоос сэдэвлэсэн “Мортал комбат” киног “Aquaman”, “The Conjuring”, “Insidious” болон “Saw” цувралд ажилласан Жэймс Ван продюсерлож, Саймон Маккуойд найруулж, “Марвел”-ын “Shang-Chi” киноны зохиолыг бичсэн Дэйв Каллахэм кино зохиолчоор ажилласан.

Хуваалцах