“Мортал комбат” киноны трэйлер түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ
“Мортал комбат” тоглоомоос сэдэвлэн дахин шинээр хийгдэж буй ижил нэрт киноны R ангиллын трэйлерийг дөрвөн хоногт 116 сая хүн үзэж, “Дэдпүл”, “Логан” зэрэг киноны рекордыг эвдэж, түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ.
Мэдээллийн алба

“Мортал комбат” тоглоомоос сэдэвлэн дахин шинээр хийгдэж буй ижил нэрт киноны R ангиллын трэйлерийг дөрвөн хоногт 116 сая хүн үзэж, “Дэдпүл”, “Логан” зэрэг киноны рекордыг эвдэж, түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ. 19-өөс дээш насныханд зориулсан тус трэйлер цацагдсанаар өсвөр болон түүнээс доош насныхан үзэх боломжгүй R ангиллын кино болох “Мортал комбат” кино сонирхогчид үзэгчдийн дунд асар их хүлээлт үүсгэв.
Ташрамд дуулгахад, “Мортал комбат” 1990-ээд онд өсвөр насныхан хамгийн ихээр тоглодог байсан, дэлхий даяар 90 гаруй сая хувь борлуулагдсан, зодоонтой тоглоомуудаас хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Тэгвэл кино ирэх дөрөвдүгээр сарын 16-нд нээлтээ хийх “Мортал комбат” киног “Aquaman”, “The Conjuring”, “Insidious” болон “Saw” цувралд ажилласан Жэймс Ван продюсерлож, Саймон Маккуойд найруулж, “Марвел”-ын “Shang-Chi” киноны зохиолыг бичсэн Дэйв Каллахэм кино зохиолчоор ажилласан.


















