Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Морьтны гайхамшиг" үзүүлбэр үзүүллээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн баярын талбайд соёл, урлагийн хөтөлбөрүүд үргэлжилж, наадамчин олон, гадаад, дотоодын зочид үндэсний урлаг, морин соёлын гайхамшгийг үзэн сонирхож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Морьтны гайхамшиг" үзүүлбэр үзүүллээ
"Морьтны гайхамшиг" үзүүлбэр үзүүллээ. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн адууны өдөр”-ийн баярын талбайд соёл, урлагийн хөтөлбөрүүд үргэлжилж, наадамчин олон, гадаад, дотоодын зочид үндэсний урлаг, морин соёлын гайхамшгийг үзэн сонирхож байна.

Соёлын наадмын онцлох хөтөлбөрүүдийн нэг болох Монголын циркийн алдарт “Морьтны гайхамшиг” үзүүлбэр тоглогдож, хүн, морь хоёрын нэгдэл, олон жилийн сургалт, ур чадвар, тэнцвэр, авхаалж самбааг хослуулсан морин циркийн гайхамшгийг үзэгчдэд толилууллаа.

Монголын циркийн 50 гаруй жилийн түүхтэй энэхүү үзүүлбэр нь монгол адууны сүр хүч, морин урлагийн өв уламжлал, уран чадварыг хослуулан харуулж, наадамчин олон болон гадаад, дотоодын зочдын хүртээл болсон юм гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах