Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морьтон Монголчууд долоон жилийн өмнөх энэ өдөр дэлхийн дээд амжилтыг үзүүлж байв

Харин хоёр дахь өдөр бүх насны 3000 морины уралдааныг зохион байгуулсан. Хурдан морины уралдаанд нийт 4279 морь уралдаж, 4249 морь барианд орж ирсэн билээ. Ерөнхий зохион байгуулагч болох Монголын морин спорт, уяачдын холбооноос энэхүү уралдаанд 26 хүүхэд оролцсон бөгөөд мориноос унаж, гэмтэл аваагү

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морьтон Монголчууд долоон жилийн өмнөх энэ өдөр дэлхийн дээд амжилтыг үзүүлж байв
Морьтон Монголчууд долоон жилийн өмнөх энэ өдөр дэлхийн дээд амжилтыг үзүүлж байв. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” арга хэмжээ 2013 оны наймдугаар сарын 10-нд буюу долоон өмнөх яг энэ өдөр Хүйн долоон худагт болж байв.

Эхний өдөр 10000 морьтны жагсаалыг зохион байгуулж, 11430 морьтон жагсаж дэлхийн дээд амжилтыг эвдэв. Өмнө нь АНУ-ын Флорида мужид найман мянган морьтон жагсаж байсан түүхтэй.

Харин хоёр дахь өдөр бүх насны 3000 морины уралдааныг зохион байгуулсан. Хурдан морины уралдаанд нийт 4279 морь уралдаж, 4249 морь барианд орж ирсэн билээ. Ерөнхий зохион байгуулагч болох Монголын морин спорт, уяачдын холбооноос энэхүү уралдаанд 26 хүүхэд оролцсон бөгөөд мориноос унаж, гэмтэл аваагүй гэдгийг албан ёсоор мэдээлсэн юм.

Өмнө нь Малайз улсад 2220 морь, 2005 онд Өвөр Монголд 2228 морь уралдаж Геннисийн номонд бичигдсэн түүхтэй. Харин морьтон Монголчууд 4279 морины уралдаан зохион байгуулснаар “Дэлхийн дээд амжилтын батламж”-ийн эзэн болж, Геннисийн номонд мөнхөрч чадсан юм.

Хуваалцах