"Морьтон цогцолбор"-ын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо
Монгол улсын Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны
Мэдээллийн алба

Монгол улсын Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” журмын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 21 барилгыг буулгаж дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан билээ.
Энэхүү төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах Арьс ширний 25,26 дугаар байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр баригдах "Морьтон цогцолбор"-ын шав тавих үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт боллоо. Тус байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр 0.38 га газар дээр нийт 108 айлын орон сууц, 32 үйлчилгээний төв, 12 давхар 2 оффисийн барилга барихаар төлөвлөөд байна. Уг төслийн гүйцэтгэгч “Эфэс констракшн” ХХК нь 2015-2016 онд төслөө хэрэгжүүлж дуугахаар графикчилсан төлөвлөгөө гарган ажиллах юм байна.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын тэргүүлэгч Н.Отгонбаяр, НЕТГ-ийн орлогч дарга, НЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.


















