Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МОСАХ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд хамтран мод тарилаа

Өнөөдөр Монголын сайтын холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” эко төслийг хэрэгжүүлэхээр болж хоёр байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МОСАХ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд хамтран мод тарилаа
МОСАХ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд хамтран мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монголын сайтын холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” эко төслийг хэрэгжүүлэхээр болж хоёр байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Үүний дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Сарангэрэл хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнуудад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх товч мэдээллийг цахилгаан автобусаар аялуулан танилцуулж, Монголын сайтын холбооны удирдлага, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай хамтран мод тарилаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс санаачлан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг бол энэ удаад манай байгууллагаас зохион байгуулж буй “Итгэлийн төгөл” хэмээх иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор мод тарих арга хэмжээ бөгөөд энэ арга хэмжээнд мод тарихыг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой юм” гэж ҮЦХ-ийн дарга Б.Сарангэрэл тайлбарлалаа. Мод тарьсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан болон иргэдэд ҮЦХ-ээс талархал гардуулж байлаа.

4
6
8
9
11126663_956964964347265_83253525_n
11796428_729382193856151_890876770393723613_n
2
3
9
8
11816794_729382013856169_3842003960180869252_n
11816996_729382053856165_7662785628745684378_n
11817290_729382160522821_5544536468878165234_n
11830057_956964971013931_378919152_n
11830099_956964837680611_662812198_n
11830142_956964841013944_1850400988_n
11830142_956964914347270_197136076_n
11830225_956964977680597_1389753107_n
11846334_956964944347267_2118400524_n
11850978_956964907680604_1878476265_n
11854046_956964894347272_1010778446_n
11857547_956964937680601_614075586_n
1438839363__dsc0474
1438839383__dsc0469





20
Хуваалцах