Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москва 870 жилийн ойгоо тэмдэглэв

Хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хот үүсэн байгуулагдсаны 870 жилийн ойг Оросын ард түмэн сая бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлээс

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москва 870 жилийн ойгоо тэмдэглэв
Москва 870 жилийн ойгоо тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хот үүсэн байгуулагдсаны 870 жилийн ойг Оросын ард түмэн сая бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлээс 200 метрийн зайтай орших "Россия" зочид буудлын суурин дээр баригдсан "Зарядье" цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ёслолд оролцож, Москва хотын иргэдэд ойн баярын мэнд хүргэсэн юм. Тэрээр олон зууны түүхтэй Москва хот олон өөр соёлын өв, уламжлалыг шингээсэн, олон үндэстний оюун санааны хүчийг нэгтгэсэн, орчин үеийн ололт амжилтаараа гайхагдсан нийслэл юм гэдгийг цохон тэмдэглэжээ.

Москва хотын 870 жилийн ойн хүрээнд нээсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Оросын тал хээр, түндр, ой хээр гээд Оросын газар нутгийн онцлогийг харуулсан төдийгүй энд шинжлэх ухаан соёлын төв байгуулагджээ. Москва нь ОХУ-ын хамгийн том хот төдийгүй дэлхийн хамгийн том нийслэл хотуудын нэг юм. Ван Юри Долгорүки 1147 онд бусад мужуудын вангуудыг Ростов Суздал хотод хүлээж авах үеэс Москва хот байгуулагдах анхны суурь тавигджээ. 1389 онд III Иваны удирдлага дор Москваг Москва мужийн нийслэл болгон зарласан байна.

Үүнээс хойш Москва хот худалдаа, соёл, улс төрийн төв болон өргөжин, хөгжиж байсан ч 1712 онд Петр хаан Оросын эзэнт гүрний нийслэлийг шинээр байгуулагдсан Санкт Петербург рүү шилжүүлжээ. Гэхдээ 1918 онд Москва хот нийслэл хот гэсэн статусаа эргүүлэн авчээ. 1847 оноос хойш Москва хот үүсэн байгуулагдсан өдрийг Москвагийн өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж иржээ. Москав 12,4 сая хүн оршин суудаг юм байна. 2016 онд Москва хот 17,5 сая жуулчин хүлээн авчээ. Москва нь метроны 44 буудалтай, театр, музей, спортын цогцолборуудаараа алдартай.

Хуваалцах