Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг хаана
Замын сэтэлгээний ажил хийгдэх гэж байгаатай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг хаах 2014 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас тавдугаар сарын 5-ны 06:00 цаг хүртэл хаах боллоо.
Мэдээллийн алба

Замын сэтэлгээний ажил хийгдэх гэж байгаатай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг хаах 2014 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас тавдугаар сарын 5-ны 06:00 цаг хүртэл хаах боллоо. Энэ хугацаанд Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгох бөгөөд Сүлжмэл ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчино.
Замын хөдөлгөөнийг хааснаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “БҮК 2”-оос ДЦС-4 ТӨХК “ТК 844” хүртэлх 2ф400, 2ф800 мм-ийн 2000 метр шугамын өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 2013/006/С-Д5-5 2013-112 тоот гэрээт ажлыг "БСД-ОД" ХХК болон "ТАКААНАР" ХХК түншлэл гүйцэтгэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



















