Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москва хотод “Онгон зэлүүд хээр тал” нэртэй нүүдэлчдийн үзэсгэлэн дэлгэжээ

Евразийн нүүдэлчин ард түмнүүдийн түүхтэй танилцаж, хиймэл оюун ухааны тусламжтай онгон зэлүүд их талаар аялах боломжийг олгох үзэсгэлэн Москва хотод өнгөрсөн 4-р сарын 5-нд үүд хаалгаа нээжээ. Оросын Улсын түүхийн музейд 9 сарын 9-нийг хүртэл гарах энэ үзэсгэлэнгээр Евразийн нүүдэлчин түмнүүд болоо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москва хотод “Онгон зэлүүд хээр тал” нэртэй нүүдэлчдийн үзэсгэлэн дэлгэжээ
Москва хотод “Онгон зэлүүд хээр тал” нэртэй нүүдэлчдийн үзэсгэлэн дэлгэжээ. Зураг: МҮОНРТ

Евразийн нүүдэлчин ард түмнүүдийн түүхтэй танилцаж, хиймэл оюун ухааны тусламжтай онгон зэлүүд их талаар аялах боломжийг олгох үзэсгэлэн Москва хотод өнгөрсөн 4-р сарын 5-нд үүд хаалгаа нээжээ. Оросын Улсын түүхийн музейд 9 сарын 9-нийг хүртэл гарах энэ үзэсгэлэнгээр Евразийн нүүдэлчин түмнүүд болоод Оросын ард түмний өнө эртний холбоо харилцааг харуулахыг зорьсон гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Нүүдэлчдийн ахуй амьдралын олон янз байдлыг бүх талаас нь харуулахын тулд энэ үзэсгэлэнд Третьяковын уран зургийн галерей, Санкт-Петербургийн Кунсткамера буюу ОХУ-ын ШУА-ын Их Петрийн нэрэмжит Антропологи, Угсаатны музей, Дорно дахины улсын музей зэрэг бүх томоохон музейн сан хөмрөгөөс дэлгэн тавьсан байна.

Хуваалцах