Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москва хотын дарга асан Юрий Михайлович Лужков нас нөгчжээ

Мөн эхнэр нь олон жил Оросын хамгийн баян эмэгтэй гэгдэж явсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москва хотын дарга асан Юрий Михайлович Лужков нас нөгчжээ
Москва хотын дарга асан Юрий Михайлович Лужков нас нөгчжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Москва хотын дарга асан Юрий Михайлович Лужков Германы Мюнхен хотод эмчлүүлж байгаад нас нөгчжээ.

Түүнийг 18 жил Оросын нийслэлийг удирдаж байхад худалдаа наймаа цэцэглэж, өндөр байшин олноор боссон гэж “Интерфакс”-т бичжээ.

Мөн эхнэр нь олон жил Оросын хамгийн баян эмэгтэй гэгдэж явсан юм.

Түүнчлэн Мари Фрэдрикссон хэмээх Швед эмэгтэй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр “Roxette” хамтлагт ая дуугаа өргөж явсан алдартай уран бүтээлч байлаа. Тэр энэ жил 62 нас хүрч байжээ.

Хуваалцах