Москва Крымыг Украины талд буцааж өгөхгүй
Киевийн зүгээс өөрийн бүрэлдэхүүнд багтаж байсан Крымын нутгийг буцаан авах, маргаантай тус бүс нутгийн асуудлыг эцэслэн шийдэхээр Украин, ОХУ, Европын холбоо болон АНУ-ыг оролцуулан уулзалт хийх хүсэлтэй байгаагаа
Мэдээллийн алба

Киевийн зүгээс өөрийн бүрэлдэхүүнд багтаж байсан Крымын нутгийг буцаан авах, маргаантай тус бүс нутгийн асуудлыг эцэслэн шийдэхээр Украин, ОХУ, Европын холбоо болон АНУ-ыг оролцуулан уулзалт хийх хүсэлтэй байгаагаа Украины сангийн сайд Наталья Яресько саяхан илэрхийлсэн. Харин энэ хүсэлтийн хариуг Москва өгсөн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн мэдэгдсэнээр хоёр орны дунд ямар ч маргаантай бүс нутгийн асуудал байхгүй, нэгэнт асуудал байхгүй учраас уулзалт зохион байгуулах шаардлагагүй гэх байр суурийг Кремль баримталж байгаа юм байна. 2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын зүгээс Крымын бүс нутагт бүх нийтийн асуулга явуулж, үүний үр дүнд тус бүс нутгийг өөрийн орны нэг хэсэг хэмээн зарласан юм.
Харин Украины тал одоо хүртэл Крымыг өөрийн нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзсээр байна. Украины ерөнхийлөгч Петро Порошенко тус бүс нутгийг эргүүлэн авах ажлын хэсгийг өөрийн засгийн газарт байгуулаад байгаа юм.


















