Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москва Швед, Польш, Германы дипломатуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явахыг шаарджээ

ОХУ Швед, Польш, Германы дипломатуудыг сөрөг хүний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальныйг дэмжигчдийн зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон хэмээн баталж нута

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Москва Швед, Польш, Германы дипломатуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явахыг шаарджээ
Москва Швед, Польш, Германы дипломатуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явахыг шаарджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ Швед, Польш, Германы дипломатуудыг сөрөг хүний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальныйг дэмжигчдийн зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон хэмээн баталж нутаг дэвсгэрээс нь гарч явахыг шаардсан байна. Энэ хүрээнд дипломатуудыг персонанонграта буюу тааламжгүй этгээд хэмээн зарласан байна.

Германы канцлер АнгелаМеркель Европын Холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд комиссар ЖозепБоррель, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга ЭнтониБлинкен нар Москвагийн энэ шийдвэрийг эрс зэмлэн буруушаасан байна. Оросын гадаад хэргийн яамны мэдээлэлд Швед, Польш, Германы элчин сайдуудыг дуудаж уулзсан тухай мэдээлсэн байсан юм. Мөн энэ үеэрээ Санкт-Петербург дэх Швед, Польшийн Ерөнхий консулын ажилтнууд, Москва дахь Германы элчин сайдын яамны ажилтнууд энэ оны 1-р сарын 23-нд болсон хууль бус жагсаал цуглаанд оролцсоныг тогтоосонтой холбоотойгоор дээрх 3 орны дипломатуудад эсэргүүцэл илэрхийлснийг тэмдэглэсэн байна.

Мөн ийм үйл ажиллагаа нь хүлээн зөвшөөрөөгүй, дипломат статуст нь таарч тохирохгүй байгааг онцлон мэдэгджээ. Энэ сарын 2-ны өдөр Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Мария Захарова Санкт-Петербургэд болсон Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглаанд Шведийн дипломат оролцсон тухай мэдэгдэж байсан юм. Шведийн гадаад хэргийн яамнаас үүнийг харин эрс няцаасан.

Мөн дипломат алба хашиж байгаа улс орныхоо улс төрийн нөхцөл байдалд ажиглалт хяналт тавих үүрэг Шведийн дипломатуудад дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу оногдсон байдаг. Шведийн дипломат Санкт-Петербург дэхь жагсаал цуглааныг ажиглаж л явсан хэмээсэн байна. Германы канцлер АнгелаМеркель дипломатуудыг нутаг орноосоо гарахыг шаардсан Москвагийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Германы гадаад хэргийн сайд Хайко Маас Орос Европын Холбооны харилцааг муутгах зөвтгөж боломгүй шийдвэр хэмээн нэрлэсэн байна. Польшийн гадаад хэргийн яамнаас харин Москвагийн энэ шийдвэрийн хариуд Оросын дипломатыг албадан гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ тухай Польшид суугаа ОХУ-ын элчин сайд Сергей Андреев РиаНовостид мэдээлсэн байна.

Москвад айлчилж байгаа Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар ЖозепБоррель ОХУ-ын гадаад хэргийн яамны шийдвэрийг буруушааж эргэн харахыг уриалсан байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны 1-р орлогч Владимир Жабаров бусад улс орнууд хариу арга хэмжээ авч дипломатуудыг нь албадан гаргах нь хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Оросын гадаад хэргийн яамны шийдвэрт дурдагдсан улс орнуудын дипломатууд Оросын дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцсон. Оросын дипломат ажилтнууд бусад улс орнуудын дотоод хэрэгт огт оролцож байгаагүй хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Хуваалцах