Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Москвад болж буй Армийн ДАШТ-д манай улсаас найман ширэн бээлийтэн тулалдаж байна

Монголын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Ж.Отгонбаярын удирдлага дор эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д С.Жавхланбаяр нар оролцож байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвад болж буй Армийн ДАШТ-д манай улсаас найман ширэн бээлийтэн тулалдаж байна
Москвад болж буй Армийн ДАШТ-д манай улсаас найман ширэн бээлийтэн тулалдаж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москва хотод боксын Армийн ДАШТ энэ сарын 19-25-ны хооронд болж байна. 58 дахь удаагийн тэмцээнд 36 орны 462 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас найман ширэн бээлийтэн тулалдаж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Ж.Отгонбаярын удирдлага дор эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д С.Жавхланбаяр нар оролцож байгаа билээ.

Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д Г.Бадмаараг нар өрсөлдөж байна.

Тус тэмцээнийг AIBA-гийн гурван одтой шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав урилгаар дэнсэлж буй.

Хуваалцах