Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москвад болсон жагсаалд 20 мянган хүн оролцжээ

Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсон байна. Жагсагчид улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах шаардлага тавьж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвад болсон жагсаалд 20 мянган хүн оролцжээ
Москвад болсон жагсаалд 20 мянган хүн оролцжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсон байна. Жагсагчид улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах шаардлага тавьж, Москва хотын Сахаровын өргөн чөлөөнд цуглацгаажээ.

Москва хотын Думын сонгуульд бие даагчдыг оролцуулаагүйг эсэргүүцэгчдийн жагсаалыг сөрөг хүчнийхэн өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн зохион байгуулах болсон. Харин энэ удаагийн жагсаалд эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо төлөө эрүүгийн хэрэгт татагдан хоригдох болсон хүмүүсийг суллахыг шаардагсад оролцсон байна. Эсэргүүцлийн энэ жагсаал нь эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр болсон байна.

"Cулла" уриан дор зохион байгуулагдсан энэ жагсаалд оролцогчид улс төрийн хэргээр урьдчилан саатуулах төвд хоригдсон хүмүүсийн хөрөг зургийг барьцгаасан байлаа. Тэдний ихэнх нь өнгөрсөн 7 болон 8 дугаар сард Москвад болсон жагсаал цуглааны үеэр саатуулагдсан хүмүүс байжээ.

Хуваалцах