Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москвад халдлага гарчээ

ОХУ-ын Москва хотын төв хэсэгт байрлах автобусны буудал дээр дэлбэрэлт болж, наад зах нь таван хүн гэмтэж, шархадсан тухай мэдээллийг тус хотын Цагдаагийн газар баталгаажууллаа.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвад халдлага гарчээ
Москвад халдлага гарчээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Москва хотын төв хэсэгт байрлах автобусны буудал дээр дэлбэрэлт болж, наад зах нь таван хүн гэмтэж, шархадсан тухай мэдээллийг тус хотын Цагдаагийн газар баталгаажууллаа. Одоогоор тэдгээр иргэний гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж.

Халдлага болсон автобусны буудлын ойролцоо байсан гэрчүүдийн яриагаар автомашинтай этгээдүүд буудлын хажуугаар өнгөрөхдөө иргэд рүү тэсрэх бөмбөг шидээд зугтсан байна. Ингэхдээ халдлага үйлдэгч этгээдүүд гар хийцийн тэсрэх бөмбөг ашиглажээ. Одоогоор цагдаа нар халдлагыг танхайн сэдэлтэй гэмт хэрэг гэж үзэн, мөрдлөг шалгалт эхлүүлээд байгаа юм.

Хуваалцах