Москвад хоногт 114 хүн коронавирусний халдварын хүндрэлээс болж нас баржээ
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдварын шалтгаантай өвчлөлөөс болж нас барсан хүний тоо 114-т хүрчээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдварын шалтгаантай өвчлөлөөс болж нас барсан хүний тоо 114-т хүрчээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойш хоногт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болж байна. Нийслэл хотын хүн амын дунд халдварын тархалт өндөр байгаа учир хорио цээрийн шинэ дэглэмийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тухайлбал, Москва хотын зоогийн газар, кафенууд зөвхөн халдвар аваад эдгэрсэн, эсвэл вакцины бүрэн тундаа хамрагдсан эсвэл PCR шинжилгээний сөрөг хариутай хүмүүст л үйлчлэх аж. ОХУ-д сүүлийн өдрүүдэд халдварын батлагдсан тохиолдлын тоо хоногт 20 гаруй мянгаар нэмэгджээ. Өнгөрсөн 24 цагт л гэхэд нийт 20538 тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 599-өөр нэмэгдсэн байна.


















