Москвад сүүлийн 140 жилд тохиогоогүй хүчтэй цасан шуурга боллоо
"Түүхэнд тэмдэглэгдэх хэмжээний хүчтэй цасан шуурга нийслэл хотод цагаан өвлийг эргүүлэн авчирлаа" гэж Оросын сайтууд бичиж байна.
Мэдээллийн алба

Москвад сүүлийн 140 жилд тохиогоогүй хүчтэй цасан шуурга боллоо. "Түүхэнд тэмдэглэгдэх хэмжээний хүчтэй цасан шуурга нийслэл хотод цагаан өвлийг эргүүлэн авчирлаа" гэж Оросын сайтууд бичиж байна.
Лхагва гарагт шилжих шөнө орсон цас гудамж, талбайг 1 см 1 мм-ийн зузаан цасаар хучиж, сүүлийн 140 жилд болоогүй хүчтэй цасан шуурга болсон тухай Цаг уурын байгууллагаас нь мэдээлсэн байна.
Өдийд Москва хот өвдгөөр татсан цастай байх нь хэвийн үзэгдэл боловч энэ цасан шуурга их хүчтэй байжээ. Шуурганаас болж зам хаагдаж, нислэгүүд хойшлогдсон байна.




Гэрэл зургийг www.ura.ru сайтаас ашиглав.


















