Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москвад үндсэрхэг үзэл сэргэлээ

ОХУ-ын нийслэл Москвад үндсэрхэг үзэлтэй болон үнэн алдартны шашинтай олон мянган хүн цагаачлалыг эсэргүүцэн жагсжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвад үндсэрхэг үзэл сэргэлээ
Москвад үндсэрхэг үзэл сэргэлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москва хотод үндсэрхэг үзэлтэй болон үнэн алдартны шашинтай олон мянган хүн цагаачлалыг эсэргүүцэн жагсжээ.

Энэ жагсаалыг 2005 онд Үндэсний эв нэгдлийн өдрийг зарласнаас хойш жил бүр зохион байгуулах болсон бөгөөд энэ удаад 20 мянган хүн оролцжээ.

Жагсаалын үеэр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах бага зэргийн зөрчил гаргасан, нацист уриа хашгирсан, хориотой бэлгэ тэмдгүүд ашигласан зэрэг шалтгаанаар 30 гаруй хүнийг баривчилсан талаар Москвагийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Хуваалцах