Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Москвад өргөн хүрээтэй ариутгал, халдваргүйтэл хийж байна

ОХУ-ын нийслэл хот коронавирусний цар тахлын төв болчхоод байна. Тус хотод "Ковид-19"-ийн халдвар авсан хүний тоо нийтдээ сая 300 мянгыг давчхаад байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвад  өргөн хүрээтэй ариутгал, халдваргүйтэл  хийж байна
Москвад өргөн хүрээтэй ариутгал, халдваргүйтэл хийж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл хот коронавирусний цар тахлын төв болчхоод байна. Тус хотод "Ковид-19"-ийн халдвар авсан хүний тоо нийтдээ сая 300 мянгыг давчхаад байгаа аж.

Өнгөрсөн бямба гарагт тус улсын онцгой байдлын яамны ажилтнууд нийслэл хотын тээврийн бүх сүлжээ, вокзалуудыг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Бүх газрыг хүний биед хоргүй, химийн тусгай бодистой шингэнээр ариутгасан байна.

Галт тэрэг, автобус, трамвайг депод нь ариутгасны дээр зөөврийн төхөөрөмжүүдийг ч ашиглажээ. Өнгөрсөн 24 цагт тус улсад коронавирусний халдварын 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 8400 гаруй нь Москвад бүртгэгджээ.

Хуваалцах